Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана “MINING WEEK 2023” чуулганд илтгэл танилцууллаа

A- A A+
Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана “MINING WEEK 2023” чуулганд илтгэл танилцууллаа

 “Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар илтгэл тавилаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 29.5 сая тонн нүүрс борлуулж сарын дундаж борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж ажиллалаа. Энэ үзүүлэлт нь компанийн үйл ажиллагаа явуулсан 12 жилийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт бөгөөд нийт борлуулалтын 26%-ийг эзэлж байна.

Борлуулалт өссөнөөр улсын төсөвт төлдөг татварын хэмжээ нэмэгдэж 2023 оны 08 сарын 31-ний байдлаар 1.8 их наяд төгрөгийн татвар төлөөд байна. Мөн нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 278.6 сая ам.долларын нэмэлт орлого олж компанийн өр төлбөрийг 2.0 их наяд төгрөгөөр бууруулсныг Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана танилцууллаа.